Жуулчид түүхэн газруудыг хамгийн их асуудаг

Хуучирсан мэдээ: 2015.07.05-нд нийтлэгдсэн

Жуулчид түүхэн газруудыг хамгийн их асуудаг

Оюутан цагдаа хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд 84 оюутан цагдаа нар жуулчдад туслаж, үүрэг гүйцэтгэж байна. Тэдний хувьд жуулчид ихээр ирдэг 36 байршилд ажиллаж байгаа юм. Тухайлбал, Чингисийн талбай, Зайсан, Гандан, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улаанбаатар төмөр зам, Чингис хаан нисэх буудал, Бурхантай хөшөө, Богд хааны музей зэрэг газруудад байна. Оюутан цагдаа нар өдөрт дор хаяж 10 жуулчинд тусалдаг гэв. Жуулчид ихэнхдээ “Танайд үзэж сонирхохоор түүхэн газар хаана байдаг вэ. Гандан хийд хаана байрладаг вэ” зэргээр газар асуудаг аж.

Саяхныг хүртэл жуулчдад халтай хотуудын жагсаалтад Улаанбаатар хот дээгүүр байр эзэлж байсан билээ. Энэ ч үүднээс Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй хот болгохоор “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр манай улсыг зорьж ирэх жуулчдын тоо нэмэгдэж аялал жуулчлалын салбараас олох орлого ахина хэмээн албаныхан тооцоолж байгаа юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж