Америкийн “Бостон балет”-ын гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг энэ сарын 1-нд эх орондоо гэр бүлийн хамт ирсэн. Тэрбээр өөрийн байгуулсан “Монголын балетийн хөгжил” сангийн нээлтийг олон улсын балетийн фестивалиар нээх гэж байгаа аж. Иймээс Д.Алтанхуяг өөрийн хамтран бүжигчид болох дэлхийн шилдэг бүжигчдийг эх орондоо уриад байгаа юм. Түүний урилгыг найзууд нь дуртайяа хүлээж авсан төдийгүй “Монголын балетийн хөгжил” сангийн үйл ажиллагааг дэмжиж энэ сард Монголд ирж, балетийн урлагийн гайхамшигт тоглолтоороо Монголын үзэгчидтэй уулзах гэж байна. Тиймээс энэ сарын 24, 25-нд УДБЭТ-т болох “Night of Ballet” гала тоглолтын тухай энэ сарын 17-нд “Чингис” зочид буудалд 14.00 цагт мэдээлэл хийх юм. Хэвлэлийн хуралд Монголд ирэх гэж буй дэлхийн шилдэг балетчид болон МУГЖ Д.Алтанхуяг нар оролцож, балетийн фестивалийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх аж.
М.Дөл