Иргэдийг наршихаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.04-нд нийтлэгдсэн

Иргэдийг наршихаас сэрэмжлүүлж байна

Сүүлийн өдрүүдэд цаг агаар 30 хэмээс давж халж буй учраас иргэдийг хэт халуунд нарших, даралт ихсэх зэргээс сэрэмжлэхийг эмч нар сэрэмжлүүлжээ. Учир нь Яралтай түргэн тусламжийн 103 дугаарын утсанд энэ тухай дуудлага ихэссэн байна.

Иймээс өндөр настан болон бага насны хүүхдийг нарны шил, малгайг тогтмол өмсч, зүрх судасны өвчтэй болон даралттай хүмүүс эмээ тогтмол хэрэглэж аль болох халуун наранд гарахгүй байхыг зөвлөжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж