Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж “Ил тод Улаанбаатар академи” буюу зөвлөлдөх ардчиллын танхим байгуулахаар болжээ. Тус танхим нь авлигын эсрэг сургалт, судалгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах, нийгэмд үйлчлэх зорилготой аж. Танхимын даргаар нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажиллаж, авлигын эсрэг ил тод байдал, нээлттэй засаг, зөвлөлдөх ардчиллыг дэмжин, нийтийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, олон нийтэд авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, авлигаас ангид байх нөхцлийг бүрдүүлэх гэнэ.
Улмаар олон улсын тэргүүн туршлага солилцох, хамтран ажиллаж түншлэх, үйл ажиллагаагаараа Зүүн хойд Ази болон Төв Азийн дэд бүс, улмаар Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд манлайлан ажиллана гэж нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Д.ЖАРГАЛ