Гачуурт хүртэлх замд 28 автобусны буудал барина

Хуучирсан мэдээ: 2015.07.04-нд нийтлэгдсэн

Гачуурт хүртэлх замд 28 автобусны буудал барина

Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11 километр автозамыг өнгөрсөн зургадугаар сарын 3-наас наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэсэгчлэн хааж, засварлаж байгаа. Ийнхүү засварласнаар одоогийн долоон километрийн өргөнтэй зорчих хэсгийг найман метр болгон өргөтгөх гэнэ. Мөн шинээр 28 автобусны буудал барьж, авто замын баруун талд бүрэн гэрэлтүүлэг суурилуулах аж.

Бүтээн байгуулалтын ажлыг хийх шатанд замыг хэсэгчлэн хаах бөгөөд энэ хугацаанд зорчих замаа зөв сонгож хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Автозамын газраас жолооч нарт зөвлөж байна.

Д.ЖАРГАЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж