Ерөнхий сайдын эзгүй хойгуур их л юм болж байна. Монгол Улсын сайд М.Энхсайханы жиргээгээр бол Тавантолгой төслөөс болж, дахиад л хэрүүл босчээ.
Хоёр дахь удаагаа өргөн мэдүүлэх Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гардахаар болсон. Гэрээний төсөл үндсэндээ бэлэн болж, УИХ-д өргөн баригдах дутуу байгаа ч УИХ-ын дарга хүлээж авахгүй гэсэн бололтой. Энэ тухай сайд М.Энхсайхан твиттер хуудсандаа “З.Энхболд ба Баярцогт ТТ "Зи нартай тохирсон гэх" УИХ-ын шийдвэрийн төслийг өргөн барих гэсэн боловч нөгөөдөх нь хүлээж авахгүй гээд хэрүүл” хэмээн жиргээд байна.
Г.ХОРОЛ