
Тайландын сөрөг хүчний зургаан лидер бүгдээрээ тусгай ангийнханд бүслэгдсэн SC Park зочид буудлын цонхоор олсон шатаар буун зугтсан гэж тэнд байгаагүй бас нэгэн лидер Наттавуту Сайкуару мэдэгдэв. Associated Press агентлагийн мэдээгээр сөрөг хүчний лидер Арисман Понреунрон буудлын цонхоор олсон шатаар бууж ирэхэд нь “улаан цамцтанууд” түүнийг угтан авч машинд суулган авч явжээ. Лидерүүдийн нэг нь буудлын цонхоор гаран дэргэд нь байгаа модоор дамжин буужээ. Сөрөг хүчний лидерүүдийг зугтахаас нэг минутын өмнө Засгийн газрын тусгай хүчнийхэн террористууд ба тэдний лидерүүд нуугдаж байсан” SC Park буудлыг бүсэлсэн гэж зарласан байна.
Тайландын улаан цамцтануудын эсэргүүцэл 2010 оны гуравдугаар сард эхэлсэн ба тэд парламентыг тарааж, ерөнхий сайд Апхисита Ветчачиваг огцрохыг шаардаж байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 5-аас 7-нд улаан цамцтанууд Сонгуулийн ерөнхий хороо ба парламентын байранд дайран орсон учраас Бангкок хотод онц байдал зарлагдсан билээ.