“Рио Тинто” аборигенчуудад хоёр тэрбумыг төлнө

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” аборигенчуудад хоёр тэрбумыг төлнө

Монголд Оюутолгойн тө­сөл хэрэгжүүлж байгаа дэлхийн тэргүүлэгч уул уурхайн ком­панийн нэг болох “Рио Тинто” Авст­ралийн уугуул иргэдтэй га­зар нутгийг нь ашиглах багагүй хэмжээний өртөг бүхий гэрээ хэлэлцээр хийж байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн байна.

ВВС мэдээлэхдээ, Рио Тинто өрнөд Австралийн або­ри­генчууд буюу нутгийн уугуул иргэдийн амьдарч буй байга­лийн баялгийн асар их нөөц бү­хий газар нутгийг ашиглах гэ­рээ хэлцэл хийснийг дурджээ. Энэ гэрээгээр бол  “Рио Тинто” або­ригенчуудын газрыг 40 гаруй жил ашиглах эрх авахын тулд австралийн уугуул иргэдэд  хоёр тэрбум ам.долларын төлбөр төлөх болжээ.

“Рио Тинто” Австралид явуулж байгаа үйл ажиллагаагаа өр­гөт­гөж байгаа бөгөөд тус тивд явуулж буй төмрийн хүдрийн ол­борлолтын хэмжээгээ  50 ху­виар нэмэгдүүлж байгаа юм бай­на. Одоогийн байдлаар “Рио Тинто” төмрийн олборлолтоор дэл­хийд хоёрт орохоор дээгүүр амжилттай явж байгаа аж. Тус компанийн төлөөлөгчийн мэ­дээлж байгаагаар бол “Рио Тинто” аборигенчуудийн таван ч овгийн тэргүүлэгч нартай тохи­ролцсоны дагуу тэдний эзэм­шилд байдаг 70 мянган ам.км газарт төмрийн хүдэр бо­лон бусад эрдэс баялгийг олборлохоор болж байгаа юм байна.

Мөн үүний зэрэгцээ тус ком­пани өөрийн ажилчдын 14 хувийг аборигенчуудаар бүрдүүлэх бө­гөөд үйл ажиллагаагаа дэм­жих бизнесийн гэрээнийхээ 14 хувийг абориген гаралтай ажил хэргийн хүрээнийхэнтэй хийхээр тохирсон гэнэ. Гэвч Австралийн зарим шинжээчид нутгийн иргэдийг тийм их хэмжээний мөнгө авч чадна гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Мөн энэ гэрээ хэлэлцээрийг газар өмчлөгч бүртэй бус харин нэгтгэсэн төлөөлөлтэй хийснээрээ Рио Тинтод хожоотой болж байгаа юм гэж дүгнэжээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж