Шинжаан-Уйгурт 6.1 магнитуд газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

Шинжаан-Уйгурт 6.1 магнитуд газар хөдөллөө

 

Хятадын Шинжаан-Уйгурын нутагт өнөөдөр /VI.3/ 6.1 магнитуд газар хөдөлснийг АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт Хотан хотоос баруун хойд зүгт 160 км зайнд 10 км-ийн гүнд болсон аж. Одоогоор хүчтэй  газар хөдлөлтөөс үүдсэн гамшиг, ослын мэдээлэл ирээгүй байна.

 

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж