&#34Чингис хаан&#34 Гранпри өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.03-нд нийтлэгдсэн

&#34Чингис хаан&#34 Гранпри өнөөдөр эхэлнэ

2016 оны олимпийн эрхийн оноо олгох "Чингис хаан" Гранпри өнөөдөр 12.30 минутаас эхлэх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог энэхүү тэмцээнд 35 орны жүдочид өрсөлдөхөөр Улаанбаатар хотноо ирээд байна. Гурван өдрийн турш "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжлэх уг тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр өдөр эмэгтэй -48кг, -52кг, -57кг, эрэгтэй -60кг, -66кг-ын медалийн эзэд тодрох юм.

"Чингис хаан" Гранприд зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй

-60 кг

        Ц.Цогтбаатар
        Г.Болдбаатар
        Г.Хэрлэн
        Д.Амартүвшин

-66 кг

        Б.Батгэрэл
        Д.Төмөрхүлэг
        Д.Алтансүх
        Р.Алтаннаран

-73 кг

        Г.Одбаяр
        С.Ням-Очир
        С.Мияарагчаа
        Х.Цагаанбаатар

-81 кг

        Б.Бат-Эрдэнэ
        Б.Гаажадамба
        О.Ууганбаатар
        Н.Дагвасүрэн

-90 кг

        Г.Түвшинжаргал
        Х.Цогтгэрэл
        Л.Отгонбаатар
        Р.Анхбаатар

-100 кг

        Б.Ариун-Эрдэнэ
        Б.Лхагва-Очир
        Д.Пүрэвдорж
        Б.Жанчивдорж

+100

        Б.Тэмүүлэн
        Э.Амартүвшин
        Э.Энхбат
        Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй шигшээ баг

-48 кг

        Б.Хорлоодой
        Э.Базаррагчаа
        Э.Гэрэлмаа
        М.Долгоржав

52 кг

        А.Цолмон
        Б.Бат-Эрдэнэ
        Б.Анхцэцэг
        М.Бундмаа

57 кг

        А.Батзул
        Д.Сумъяа
        Л.Энхрийлэн
        П.Буянхишиг

63 кг

        Б.Баасанжаргал
        Ш.Ганчимэг
        Ц.Мөнхзаяа
        Ц.Цэрэннадмид

70 кг

        Б.Хулан
        Б.Хонгорзул
        М.Даваасүрэн
        Ц.Батцэцэг

-78

        М.Ууганжаргал
        П.Лхамдэгд
        С.Адилцэцэг
        С.Жавзанмаа

+78 кг

        Б.Мөнхтуяа
        Д.Золжаргал
        Г.Энхриймаа  
        О.Жавзмаа

Энэхүү тэмцээнд оролцож буй ОХУ-ын шигшээ багт  -60кг жинд 2012 оны Лондонгийн олимпийн -60 кг жингийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл, 2009 оны Европын аваргын алт, хүрэл медальт Арсен Галстян, -73кг жинд 2012 оны Лондонгийн олимпийн аварга, 2009 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Мансур Исаев, -100кг жинд 2011 оны Дэлхийн аварга, 2009 оны Европын аварга, Дэлхийн цом болон Абу-Дабигийн гранпригийн аварга, Н.Түвшинбаярыг Лондонд ялж олимпийн аварга болсон Тагир Хайбулаев нарын 2012 оны Лондонгийн олимпийн гурван аварга оролцохоор ирсэн байгаа нь анхаарал татаж байна.

Дашрамд сануулахад, Буянт-Ухаа спортын ордон явах автобус цаг тутамд "Баянгол" зочид буудлын урд талбайгаас хөдлөх ба үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж