Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин, топ модель, МУСТА Д.Пүрэвсүрэн ээлжит уран бүтээлдээ ханцуй шамлан оржээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа "Урьд нь төрөөд л ажилдаа орохгүй бол ямар нэг зүйлээс хоцрох гээд байгаа юм шиг санагддаг байлаа. Харин одоо хүүхдүүдийнхээ өсөлт бойжилт, эрүүл мэндэд анхаарч гэртээ суух юу юунаас чухал үнэтэй гэдгийг ойлгосон. Нэг жил гэртээ суух сайхан байлаа. Харин одоо ажилдаа ханцуй шамлан орно оо" хэмээн бичжээ.
Д.Пүрэвсүрэн өнгөрсөн 2013 онд хоёр дахь охиноо төрүүлсний дараахан "Ларьдма" уран сайхны кинонд тоглож, МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.