Энэ жил 24 настай Жервиньо багаа 57 жилийн дараа Францын нэгдүгээр дивизоны аваргын цомыг гурав дахиа өргөхөд гол нөлөө үзүүлсэн бөгөөд өнгөрсөн улиралд 40 тоглолтод 15 гоол оруулсан юм.
“Ливерпуль” Жервиньогийн төлөө 12.5 сая евро санал болгосон ч “Лилль” түүнийг наанадаж 17 саяар зарах болно гэдгээ мэдэгдэж, татгалзсан хариу өгсөн байна. Харин “Их буучид”-ын босс Арсень Венгер Жервиньог эгнээндээ нэгтгэхийг туйлын ихээр хүсч буйгаа удаа дараа илэрхийлж, түүний ур чадвар Аваргуудын лигт гялалзах боломжтой гэж мэдэгдсэн юм. Олны анхаарлыг татаад байгаа Жервиньо ч Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн том тэмцээнд тоглох багийн төлөө хүчин зүтгэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн нь “Арсенал”-ын боломжийг үлэмж нэмсэн хэрэг болж байна.