Зургадугаар сарын 6-нд Иракт таван америк цэрэг алагджээ. Ямар нөхцөл байдалд тэд амь үрэгдсэнийг Пентагон тодорхой мэдээлсэнгүй. Ирак дахь эх сурвалжийн мэдээлснээр Багдадын захын "Виктори" (Camp Victory) баазыг пуужингаар буудах үеэр тэд үрэгджээ. Иракийн дайн үрэгдсэн америкчуудын тоо 4459 хүн болоод байна. Одоо Иракт 50 мянга орчим америкийн цэргийнхэн туслах үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Ш.МЯГМАР