Галыг хор нөлөө үзүүлэлгүй унтраах туршилт болов

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Галыг хор нөлөө үзүүлэлгүй унтраах туршилт болов

 

Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор гал унтраах үйл ажиллагааг албаны хүмүүс туршиж үзжээ. Энэхүү туршилтанд ОБЕГ, ОХУ-ын албаны төлөөлөгчид, ТОСК-ийн албан хаагчид, бусад албаны хүмүүс оролцсон юм. Туршилтыг автомашины битүү зогсоолд хийсэн бөгөөд 12м.кв талбайд гарсан “Б” зэрэглэлийн галыг 3 секундын хугацаанд унтраав. Ингэхдээ орчин тойронд хор нөлөө үзүүлэлгүй түргэн хугацаанд унтрааж, бохир, шингэн, утаа, хөө тортоггүйгээр туршилт амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү гал унтраах хэрэгсэл нь “ГРАНТ 14.5” хэмээх гал унтраах автомат төхөөрөмж бөгөөд усны зарцуулалт багатай, зай талбай эзлэхгүй давуу талтай аж.   
 Гал унтраах энэхүү системийг зочид буудал, нийтийн байр, сувилал, эмнэлэг, хувийн байшин, оффис, худалдааны төв, ресторан, бар, кинотеатр, театр, уран зургийн галерей, музей, номын сан, Спорт цогцолбор, төмөр болон мод боловсруулах, химийн, хүнсний,  тэсэрч дэлбэрэх бодисын үйлдвэр, нефтийн, хийн, эмийн, хүнсний, электрон барааны, хувцасны  гэх мэт төрөл бүрийн агуулах, Битүү автомашины зогсоол гэх мэт обьектуудад ашиглах боломжтой юм байна. Энэхүү төхөөрөмжийг “Инжин илч” компани нь ОХУ-ын гал унтраах автомат систем үйлдвэрлэх салбартаа тэргүүлэгчдийн нэг шинжлэх ухаан, технологи  үйлдвэрлэлийн  “ЭТЕРНИС” групп компаниар дамжуулан Монгол Улсад оруулж ирсэн байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж