
Японы “Suzuki Motors” компанийн хамтын хөрөнгө оруулалттай “Maruti Suzuki” компани нь Энэтхэгийн автомашины зах зээлийн 50 хувийг дангаараа хангадаг ба өдөрт 1000 гаруй автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Харин удаан үргэлжилж байгаа ажил хаялтын улмаас компанийн үйлдвэрлэл доголдож, одоогоор 22 сая ам.доллартой дүйцэх хэмжээний алдагдалд ороод байна. Энэтхэг улсад хоёр салбартай “Maruti Suzuki” компанийн борлуулалт өнгөрсөн 2010 онд 30 хувиар өссөн мөн цаашид ч өсөх хандлагатай байгаа тул ирэх гурван жилийн хугацаанд тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулахаар нэг тэрбум ам.долларыг төсөвлөөд байгаа ажээ.
Б.Энх