цаг агаарын урьдчилсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, сэрүүхэн байна.
Ихэнх
нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим , говийн нутгийн
хойд, төвийн нутгийн ихэнх хэсгээр түр зуурын бороо орно. Салхи их төлөв
баруунаас секундэд 5-10 метр. Говийн нутгийн зарим газраар секундэд түр
зуур 16 метр хүрч ширүүснэ, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18
градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус
дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно, Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд нутгийн төв хэсгээр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд Хангайн уулархаг нутаг, Халх голын саваар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.