Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Монгол араншин

Зам барихдаа заавал талыг нь иднэ.
Идсэн мөнгөөрөө ёс юм шиг үнэтэй жийп авна. Үнэтэй жийпээ муу зам дээрээ
ёр юм шиг эвдэж дуусгах нь монгол зан юм даа.
Бас нэг монгол
зан байна аа, тал засах гэж. Тал засах нь хүн бүрт байх ёстой, гэхдээ
хэм хэмжээндээ байх ёстой харилцааны соёлын нэг хэсэг боловч манайхан
үүнийг “долигонох” л гэж ойлгоод байдаг гэмтэй. Ерөнхий сайд С.Батболд
тэргүүтэй, Сангийн сайд С.Баяртцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
Д.Зоригт, УИХ-ын дэд дарга Д.Батхүү нарын том баг өнгөрсөн долоо хоногт
Боаогийн чуулга уулзалтад оролцоод өнгөрөгч Лхагва гаригт арай гэж эх
орондоо ирсэн. Тэд уулзалтаас буцахдаа Хятадын дарга нартай уулзсан
байна л даа. Тэгээд манай гурван сайд орчуулагчаа хүлээж ядаад эцэст нь
өөрсдөө учиргүй англиар ярьжээ. Хэлний баялаг, ярианы акцент энэ тэр нь
аймаар гоё байсан юм байх аа. Тэгсэн чинь Хятадын дарга нар “Хөөх,
Монголын сайд нар англиар аймаар мундаг ярьж байна, монголчууд чинь
дэлхийн хэл мэддэг юм байна шүү дээ” гээд л учиргүй магтаж гэнэ. Энэ
тухай мэдээг TV5 телевизийн “Шар мэдээ”-гээр хоёр өдөр явуулав. Үгүй
тэгээд Англи, Америкт боловсрол эзэмшсэн хүмүүс чинь ангиар ярихгүй,
хятадаар ярих уу. Англи хэл мэддэг нь “од” болох биш, мэддэггүй нь ад
болоод байхад чинь өөрсдийгөө доош хийгээд байгаа юм уу хаашаа юм.
Тэгээд очиж очиж Хятадын дарга нар англи хэл мэдэхгүй болохоороо манай
гурван сайдыг гайхаад, бишрээд, ангайгаад, тонгойгоод байна гэнэ дээ.
Ямар сайд нар нь өөрсдөө тэгээд мэдээллээд өгөөрей гэсэн биш, өмнөөс нь
ичиж үхэхээ шахсан байх даа.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж