Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбатыг авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүсэл зориггүй гэж дүгнэжээ.
Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Булган аймагт ажилласан ажлын хэсэг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн дэлгэрэнгүй судалгаатай танилцсан. Энэ үеэр аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэл нь Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэж буй нь давхар ажил эрхлэлттэй холбогдох хязгаарлалтыг зөрчиж буй нь илэрчээ. Иймээс АТГ-аас энэхүү асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт танилцуулж, уг зөрчлийг нэн даруй арилгуулах талаарх албан бичгийг хүргүүлсэн байна.
Гэвч аймгийн Засаг дарга, удирдлагууд Худалдан авах ажиллагааны газрын даргаар Л.Алтангэрэлийг томилсон нь авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн болохыг мэдсээр байж ямар ч арга хэмжээ одоог хүртэл аваагүй байна.
Д.ЖАРГАЛ