Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдаанд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Г.Ариунбаатар П.И.Чайковскийн уралдаанд түрүүллээ

Монголын сонгодог урлагт дахин нэг түүхэн хуудсыг шинээр мөнхөллөө. Энэ бол дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Г.Ариунбаатар анх удаагаа эх орондоо “Тэргүүн байр”, “Алтан медаль” хүртсэн баярт мэдээ юм.

Сонгодог урлагийнханы дунд олимп гэгддэг тус уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсон бөгөөд дөрвөн шатны шалгаруулалтын дараа Монгол, ОХУ, БНХАУ,  БНСУ-ын уран бүтээлч тунаж үлдээд байсан юм.

Тэгвэл эцсийн шалгаруулалт манай цагаар өнгөрсөн шөнийн 01:00 цагт болж, МУГЖ Г.Ариунбаатар "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулж, тэргүүн байрыг эзэлжээ..

Тэрээр гурван цагийн өмнө өөрийн цахим хуудаснаа энэхүү баярт мэдээг дуулган “Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хvнд байлаа. Гэхдээ би ард нь гарсан. Тийм ээ, би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргүүvн байр, Алтан медалтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхөд Amaraa Aagii Aagii анддаа болон бүгдэд нь баярлалаа. Аливаа тэмцээн уралдаанд оролцход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг аварга А.Сүхбат ахдаа, "Эх нутгийн иргэн" ТББ тэргvvн УИХ-ын дэд дарга, М.Энхболд ахдаа мөн CMS group-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бүрэлдхүүндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна” хэмээжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж