“Хавдрын эсрэг үндэсний аян-2011”

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

“Хавдрын эсрэг үндэсний аян-2011”

Дэлхий дахинд жил бүр 12 сая хүн хорт хавдраар шинээр оношлогдож, үүний 7.6 сая хүн нь нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Манай улсад жилд дунджаар 4200 орчим хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, 3000 гаруй хүнээс таван хүний нэг нь хорт хавдрын улмаас нас барж, нийт хүн амын нас баралтын хоёрдугаар шалтгаан болж байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 75 хувь нь 3,4-р үедээ буюу төгс эмчилгээ хийх боломжгүй үе шатандаа эмнэлэгт ханддаг аж. Шинжлэх ухаан хөгжсөн одоо цагт хорт хавдрыг эрт үед нь оношлуулбал бүрэн эдгэрэх боломжтой болжээ.

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, эрт оношлохын ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2011”-ыг хавдар судлалын үнэдсний төв, ХААН банк, МҮОНРт хамтран өнгөрөгч хоёрдугаар сард эхлүүлсэн. Аяны гол бүрэлдэхүүн хэсэг хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг түгээх, эрсдэлт бүлгийн оношлогоо баг энэ сарын 6,7-нд Төв аймагт ажиллалаа.

Төв аймагт ХСҮТ-ий нарийн мэргэжлийн есөн эмч ажиллав. Аяны хүрээнд хавдраас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэж, орон нутгийн эмч мэргэжилтэнгүүдэд хорт хавдрын эрт оношлогоо, эмчилгээний тухай нарийн мэргэжлийн сургалт зохион байгуулж, эрсдэлт бүлгийн иргэдийг иж бүрэн үзлэг оношлогоонд хамруулан улмаар манай аймагт сайн дурын ажилтнуудыг бэлтгэх юм.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж