Шүүгчид хөдөө ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Шүүгчид хөдөө ажиллаж байна

Улсын
Дээд шүүхийн шүүгчид тус шүүхийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу
Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр аймгуудад ажиллаж
байна.

Шүүгчид энэ сарын 6-10-ны өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллах
аж. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд энэ ажлын арга хэлбэр өөрчлөгдөж,
шүүхийн практик судлах зорилгыг энэ жил гол зорилгооболгосон байна. Мөн
тухайн орон нутгийн шүүхүүдийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн
таслах ажлыг судалж, алдаа зөрчлийг илрүүлэн сургалт зохион байгуулах юм
байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнууд, шүүгчидтэй хамт дээрх
аймгуудыг зорьсон байна. Ерөнхий зөвлөлийнхөн шүүхүүдийн тамгын хэлтсийн
ажил, төсөв, санхүүгийн зарцуулалт зэргийг шалгах  юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж