Цэргүүд гэр бүлээрээ зорчиж явжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Цэргүүд гэр бүлээрээ зорчиж явжээ

 

Индонезийн Суматра арлын Медан хотод унасан цэргийн онгоцны ослоор амь үрэгдсэн 141 хүний цогцосыг олсон байна. “Hercules C-130” цэргийн тээврийн онгоц хөөрснийхөө дараахан Медан хотын орон сууцны хороололд хоёр барилгыг мөргөн унасан юм.

 

1964 онд үйлдвэрлэгдсэн “Hercules” тээврийн онгоц Соевондо нисэх буудлаас хөөрснөөс хоёр минутын дараа унасан гэнэ. Индонезийн нисэх хүчний албаныхны мэдээлснээр тээврийн онгоцонд цэргүүд гэр бүлийнхээ хамт нийт 122 хүн зорчиж явсан байна.

 

Одоогоор онгоцны ослын улмаас яг хэдэн хүн амь үрэгдсэнийг нарийн мэдээлэх боломжгүй байгааг албаныхан хэлжээ. Ослын газарт олон хүний бүрэлдэхүүнтэй том хэмжээний аврах ажил үргэлжилж байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж