Украин ОХУ-аас байгалийн хий авах хугацааг сунгах яриа хэлцэл амжилтгүй болсноор Нафтогаз Газпромоос худалдан авалтаа зогсоожээ. Нафтогаз болон Газпромын хооронд байгуулсан нэмэлт гэрээний хугацаа зургадугаар сарын 30-наар дуусгавар болсон аж. Гэтэл ОХУ, Украины талууд Венад тохиролцоонд хүрч чадаагүй тул Нафтогаз Газпромоос байгалийн хий худалдан авахаа зогсоожээ. Ийнхүү ОХУ-аас Украин руу хий нийлүүлэлт жил хүрэхгүйн хугацаанд хоёр дахь удаагаа тасалдаад байна. Үүний зэрэгцээ Украин ОХУ-аас байгалийн хий авахаа зогсоосон ч Европ руу нийлүүлэх дамжуулалтыг үргэлжлүүлнэ гэдгийг эрчим хүчний “Нафтогаз” компани мэдэгджээ.
Европын холбооны зуучлалаар Венад болсон байгалийн хийн үнийн хэлцэлээс хойш ОХУ болон Украины хооронд гурван сар тутамд шинэчлэх шаардлагатай түр гэрээг байгуулах болсон аж.
Киевт төрийн эргэлт гарч, экс ерөнхийлөгч Виктор Янукович суудлаас буусны дараа өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украин руу нийлүүлэх байгалийн хийн үнээ нэмэгдүүлсэн билээ. Үүний дараа өнгөрсөн оны зургадугаар сард Киев болон Донбассын босогчдын хоорондох зөрчил мөргөлдөөний улмаас ОХУ Укриан руу байгалийн хий нийүүлэхээ зогсоож байсан юм.
Украин нь жил бүр 50 орчим куб метр (bcm) байгалийн хий хэрэглэдэг аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС