н.Гэрэлт- Од /Чөлөөт уран бүтээлч/
Зохиол бичихэд дүрүүдийн зөрчил их тод байх ялангуяа харилцан яриагаа сайн ялгах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Хуучны кинонуудыг үзэж байхад харилцан яриаг илүү сайн болгох юмсан гэсэн бодол төрдөг. Надад дүрслэн бичихээсээ илүү баатруудынхаа яриаг бичих амаргүй байдаг. Учир нь би өөрөө өөрийнхөө өмнөөс бус тухайн баатрууд маань тухайн тохиолдол үйл явдлын үед юу гэж хэлэх байсан бэ гэдгийг бодож, олох их хэцүү байдаг.
Р. Мөнхсайхан /Кино зохиолч, найруулагч/
Их алдартай болж байгаа кино код нэвтрүүлэгт оролцооч гэж урилга өгсөнд баяртай байна. Өвөрмөц сэдэлтэй нэвтрүүлэг гэж би боддог. Кино зохиол бичнэ гэдэг нэг хүний ажил биш маш олон хүмүүсийн санаа нийлж байж хийгддэг . Их гярхай байж амьдралыг харж хүмүүсийн сонирхолд нийцсэн зохиол бичих нь гол зүйл. Амьдралгүй юм, үнэмшилгүй юм хэмээн муухан хийсэн кинонуудыг хүмүүс дүгнэж байхыг би их олон сонссон . Тиймээс ч амьдралд их ойрхон байхыг хичээх ёстой гэж би боддог.