Б. Шүүдэрцэцэг /Зохиолч/
Зохиол бичихэд дүрүүдийн зөрчил их тод байх ялангуяа харилцан яриагаа сайн ялгах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Хуучны кинонуудыг үзэж байхад харилцан яриаг илүү сайн болгох юмсан гэсэн бодол төрдөг. Надад дүрслэн бичихээсээ илүү баатруудынхаа яриаг бичих амаргүй байдаг. Учир нь би өөрөө өөрийнхөө өмнөөс бус тухайн баатрууд маань тухайн тохиолдол үйл явдлын үед юу гэж хэлэх байсан бэ гэдгийг бодож, олох их хэцүү байдаг.
Б. Батрэгзэдмаа /Зохиолч/
Зохиолыг маш сайн бодож, боловсруулж зохиогчийн оюун санааг их хүндэлж байж, кино урлаг цаашид дэвших учиртай гэж би боддог. Кино код төсөлд оролцож кино зохиол бичээч ээ гэсэн хүсэлтийг хүлээн авч байна.