Ерөнхий консулыг үдэв

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Ерөнхий консулыг үдэв

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболдыг эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан Хонконгийн Засгийн газрын дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаалтан, Засаг захиргааны нарийн бичгийн дарга, хатагтай Кэрри Лэм хүлээн авч уулзаж Хонконгийн Засаг захиргаа Хонконг, Монголын харилцаанд түүний оруулсан хувь нэмрийг үнэлж байгааг тэмдэглэн цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

Макаогийн Ерөнхий захирагчийн хамт

Ерөнхий консул түүний ажиллах хугацаанд Монгол, Хонконгийн Засгийн газар хоорондын хоёр хэлэлцээрт талууд гарын үсэг зурахад бэлэн болж, худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжин, иргэд харилцан зорчих явдал нэмэгдсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

2014 онд Хонконгийн хилээр 35000 орчим монгол иргэд нэвтэрсэн нь хоёр жилийн өмнөхөөс 5000 гаруй хүнээр өссөн үзүүлэлт юм.

Макао Засаг захиргааны онцгой бүсийн Ерөнхий захирагч Чуй Сай Он мөн Монгол Улсын Ерөнхий консулыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ерөнхий консул Ц.Ганболд Монгол, Макаогийн харилцааны түвшинг ахиулах талаар хоёр тал багагүй хүчин чармайлт гаргасныг дурдаад ялангуяа Макаогийн хилээр нэвтрэхэд манай иргэдэд тулгардаг байсан хүндрэл бэрхшээл бүрэн арилж, ирэх намраас Макаогийн их, дээд сургуулиудад монгол оюутнуудыг Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн болон 2016 оны 10 дугаар сард Макаод болох олон улсын хөгжмийн наадамд Морин хуурын чуулгыг урьсанд талархаж буйгаа Ерөнхий захирагчид уламжлав.

Ерөнхий консулыг БНХАУ-ын ГХЯ-ны Макао дахь Бүрэн эрхт төлөөлөгч Ху Зэнгүй бас хүлээн авч уулзжээ.

Хонконг БНХАУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн Засаг захиргааны онцгой бүс Хонконг байгуулагдсаны ойд зориулжжил бүр 7 дугаар сарын 1-нд зохион байгуулдаг БНХАУ-ын болон Хонконгийн далбааг мандуулах ёслолд улсаа төлөөлж оролцсоноор Ерөнхий консул Цогсүрэнгийн Ганболд Хонконг, Макао дахь томилолтоо өндөрлүүлсэн байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж