Майкл Жексоны хүрмийг дуудлагаар худалдана

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Майкл Жексоны хүрмийг дуудлагаар худалдана

Попийн хаан Майкл Жексон агсны “Thriller” видео клипийн зураг авалтынхаа үеэр  өмсч байсан арьсан улаан хүрэмийг дуудлага худалдаанд тавих гэж байгаа гэнэ. Майкл Жексоны шүтэн бишрэгчийн худалдан авахаас татгалзахгүй арьсан улаан хүрэмийг худалдах анхны үнэ  200,000 ам.доллар гэж Беверли Хиллсын үнэ хаялцуулах худалдааны мэргэжилтэн ярьсан байна. Уг дуудлага худалдаанд хөгжмийн нэр алдарт хүмүүсийн хувцас, эд хэрэглэл зэрэг 600 гаруй зүйл тавигдсан гэнэ. Үнэ хаялцуулагчдын үнэд хүрнэ гэж найдаж буй өөр нэг ховор зүйл нь Майкл Жексоны  1984 оны Америкийн хөгжмийн наадмын үеэр өмсч байсан гялгар пластиктай бээлий гэнэ. Үнэ хаялцуулагчид бээлийг 30,000 ам.доллараас эхлэн дуудах ажээ.  Дуудлага худалдаанд Америкийн дуучин, жүжигчин  Фрэнк Сенатрагийн “Jaguar” машин болон Бритни Спирсийн хос пүүзийг мөн худалдах гэнэ.  

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж