
“Ном хэвлэл, номын дэлгүүрүүдийн бизнесийн хувьд чанга байгаа энэ цаг үед энэ бол ер бусын үйл явдал” гэж “Shuppan News Co”мэдээллийн агентлагын ерөнхийлөгч Yoshiaki Kiyota ярьж байна. “Shinchosha Publishing Co”компани нэгдүгээр ботийнх нь 200 мянган хувийг хэвлэсэн ба хоёрдугаар ботийн 180 мянган хувийг хэвлэсэн. Гуравдугаар боть эхний ээлжинд 500 мянган хувь хэвлэгдэх юм байна. Дөрөвдүгээр сарын наймны байдлаар тус ном “Amazon”интернетын номын дэлгүүрт 25 мянган ширхэг номны урьдчилсан захиалга авсан байна. Үүнээс үзвэл 500 мянга гэдэг нь дэндүү цөөхөн байх бололтой гэж үзэж байна.
Шинэ номнууд Японы мужуудын номын дэлгүүрүүдэд ихэвчлэн өөр өөр цаг хугацаанд зарагддаг. Харин “1Q84”ном Япон даяар нэгэн зэрэг худалдаанд гарсан. Түүнчлэн номын агуулга, доторх бүлгийн талаарх мэдээллийг нууц байлгаж байсан нь номны талаарх уншигчдын тааврыг улам бүр өдөөсөн байна. Японы зарим томоохон дэлгүүрүүд, тухайлбал алдарт Shibuya-ын уулзвар дээр байдаг “Tsutaya”болон “Aoyama Book Center”-ын Roppongi дахь салбарууд баасан гаригийн 00 цагаас тус номыг зарж эхэлсэн бол бусад дэлгүүрүүд "1Q84" номыг баасаг гаригын өглөөний 07.00 цагаас зарж эхэлсэн байна.
Т.Санаа