Сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид АНУ-ыг зорино

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн өсвөрийн тамирчид АНУ-ыг зорино

АНУ-ын Клевленд хотноо “Cleveland Cavaliers” багийн ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Олон Улсын хүүхдийн “Континентал Кап” тэмцээнд оролцох Монголын өсвөрийн баг тамирчид маргааш  АНУ-ыг зорих гэж байна.

Монголын өсвөрийн баг тамирчид энэхүү тэмцээнд гуравдахь жилээ оролцож байгаа юм.  2013 онд U14 насны шигшээ баг, 2014 онд U13, U15 насны эмэгтэй, U13, U15, U18 насны эрэгтэй гэсэн  ангилалаар 5  баг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон билээ.

2014 оны тэмцээнд эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн бол эрэгтэй багууд 5, 9, 11-р байруудад шалгарсан амжилттай оролцсон.

Тэгвэл энэ жил  бага, ахлах насны ангилалаар эрэгтэй хоёр, эмэгтэй нэг баг оролцохоор  30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ыг зорих гэж байна. Дэлхийн 31 улсын 5100 гаруй тамирчид спортын гурван төрлөөр өрсөлддөг энэхүү тэмцээнд Монголын өсвөрийн баг тамирчид жил бүр оролцон туршлага солилцсоноор ур чадвараа дээшлүүлэхэд томоохон түлхэц болдог ажээ.

Т.АНУ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж