Tizen үйлдлийн системтэй утас гаргана

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Tizen үйлдлийн системтэй утас гаргана

Энэтхэгт Tizen үйлдлийн системтэй Z1 утсаа гаргасан Samsung компани дахин ийм үйлдлийн системтэй утас гаргахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар анхны Tizen үйлдлийн системтэй утас 5000 рупи буюу 150 мянга орчим төгрөгөөр зарагдаж байна. Ухаалаг цаг, телевизорын системд зориулан гаргаж байсан Tizen-ийг ийнхүү утсанд суулгасан нь Samsung Google-ээс тусгаарлахыг хүсэж буйн илрэл юм.

Z1 утасны хувьд зөвхөн Энэтхэгт гэхэд нэг сая гаруй хувь борлогдсон бөгөөд Бангладеш, Шри Ланка зэрэг орнуудад мөн худалдаанд гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж