Авлигаас үүдэлтэй 30 тэрбумын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Авлигаас үүдэлтэй 30 тэрбумын хохирол учруулжээ

Монгол Улсад 2015 оны эхний таван сарын байдлаар авлига, албан тушаалын гэмт хэргээс үүдэн 30 тэрбум төгрөгийн хохирол гарчээ. Үүнээс 577 сая төгрөгийг мөрдөн байцаалтын явцад нөхөн төлүүлсэн талаар өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мэдээллийн үеэр дурьдлаа.

Эдгээрээс долоон тэрбум гаруй төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан байна. Харин яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс оны эхний таван сард ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, ИХШХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын засаг дарга Э.Мөнхбаяр нарын 36 хүнд эрүүгийн 11 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Авлигатай тэмцэх газраас 217 үйлдэл, 147 эрүүгийн хэрэгт мөрөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ дундаас хамгийн олон гарсан хэргийг онцолъё.

Албан тушаалаа урвуулан ашиглах үйлдэл хамгийн их бүртгэгдсэн байна. Тухайлбал, албан тушаалаа урвуулан ашигласан 93 хэрэг гарчээ. Үүний араас төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн 35, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах 25 хэрэг гарчээ.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж