Саудын агаарын цохилтонд НҮБ-ын байр сүйджээ

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Саудын агаарын цохилтонд НҮБ-ын байр сүйджээ

 

Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвслийн агаарын цохилтонд НҮБ-ын байр оногдож, сүйдсэн байна. Йемений Аден хотод орших НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн салбар оффис өнгөрсөн ням гаригт /VI.28/ агаарын бөмбөгдөлтөнд өртсөн аж. Үүний улмаас оффисын хамгаалагч гэмтэж бэртжээ.

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ хэргийг сайтар мөрдөн шалгаж, буруутай эдгээдээс тайлбар авахыг шаарджээ. Түүнчлэн НҮБ-ын зүгээс Йеменд үргэлжилж буй тулааныг зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг талуудаас хүссэн байна. Өмнө нь энэ зургадугаар сарын эхээр Йемений талуудын хооронд  энхийн яриа хэлцэл хийхээр НҮБ санаачилсан боловч бүтэлгүйтсэн юм.

 

Йемений засгийн газрыг түлхэн унагаасан шийтийн хоутис босогчдын эсрэг Саудын Араб тэргүүтэй суннитын орнууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш агаарын цохилт өгч буй.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж