Энэ сарын эхээр ОХУ-ын хилээр олон тооны бог мал гаргах гэж байсныг манай хилчид илрүүлжээ. Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн Засаг дарга Т.Батнасан, малчин Н.Чимид нар 140 хонь, ямаа гаргахаар завдсан байна. Хилчид тэднийг илрүүлэн саатуулж, цагдаа тагнуулын байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас Т.Батнасан, Н.Чимид нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд Тувагийн малын хулгайч нартай хамтран ажилласан гэж сэрдэж байгаа юм байна.
А.Зул