Халдвартай 13 хүний бие муу байна

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Халдвартай 13 хүний бие муу байна

 

Өмнөд Солонгос титэм вирусын халдвар тархалтыг зогсоож чадсан мэт харагдаж байна. Учир нь сүүлийн гурав хоногт титэм вирусын халдвар авсан шинэ тохиолдол илрээгүй аж. Өмнөд Солонгост титэм вирусын халдвар авсан хүний тоо 182 дээр тогтоод байна. Гэхдээ 81 настай эмэгтэй нас барснаар титэм вирусын халдвараар нас барсан хүний тоо 33 болоод буй юм.

 

Өмнөд Солонгосын засгийн газраас халдварын голомт эмнэлгүүдийг хааснаар өвчний тархалт энэ зургадугаар сарын дунд үеэс буурч эхэлсэн юм. Гэхдээ эрүүл мэндийн албаныхан эмнэлгүүд дэх анхаарал, хяналтаа сулруулалгүй ажиллаж байна.

 

Одоогоор титэм вирусын халдвартай 13 өвчтний бие муу байгаа аж. Харин 95 хүн халдвараас эдгэрч эмнэлгээс гарчээ. Түүнчлэн халдвар авсан байж магадгүй гэж сэжиглэгдсэн 2600 хүнийг тусгаарласан хэвээр байна.

 

Ойрхи-Дорнодын аяллаас буцаж ирсэн 68 настай эрэгтэй өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгост титэм вирусын халдварыг тараасан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж