Францын сангийн сайд нарын утсыг чагнаж байжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Францын сангийн сайд нарын утсыг чагнаж байжээ

 

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлаг “NSA” Францын сангийн сайд нарын утсыг чангаж байсныг  “WikiLeaks” сайт баримтаар дэлгэв. Францын сангийн сайд нарын утсыг чангаснаар экспортын мэдээлэл, төсвийн яриа хэлцлийн талаар мэдээлэл цуглуулдаг байсан аж. АНУ-ын тагнуулын алба 2011-2014 оныг хүртэл Францын сангийн сайд асан Франсуа Баруэн, Пьер Московиси нарын утсыг чагнаж байжээ. Энэ тухай нийтлэл Францын “Liberation” сонин болон “Mediapart” сайтад гарсан байна.

 

“Wikileaks сайтын нийтэлсэн 2002 болон 2012 онд хамаарах баримтуудаас үзвэл АНУ Францын 200 сая гаруй ам.долларын экспортын гэрээ хэлцлүүдийн талаар мэдээлэл цуглуулж өгөхийг Шинэ-Зеланд, Канад, Их Британи, Австралийн тагнуулын албадаас хүсчээ.

 

Өмнө нь “WikiLeaks” сайт АНУ-ын тагнуулын агентлаг 2006-2012 оныг хооронд Францын төрийн эрхийг барьсан гурван ерөнхийлөгчийг тагнаж байсныг гэрчилсэн юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж