Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Г.Хиддинк халагдлаа

Голландын Хааны хөлбөмбөгийн зөвлөл өчигдөр хуралдаад, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Гуус Хиддинктэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Голландын шигшээ ирэх жил болох Европын АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад амжилтгүй оролцож байгаа учраас ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ Г.Хиддинкийн туслахууд албандаа хэвээр үлдэх аж.

Г.Хиддинк “Ийм юм болсонд харамсч байна. Миний хувьд шигшээ багийнхаа төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг байлаа. Халааг минь авах дасгалжуулагч болон багийн бүх хамт олонд Францыг зорих зам нь дардан байгаасай гэж хүсье” хэмээн өгүүлжээ. 

Тэрбээр Бразилийн ДАШТ-ий дараа Л.ван Гаалын халааг авч шигшээгийн дасгалжуулагч болсон бөгөөд гэрээ нь ЕАШТ-ий дараа дуусах ёстой байсан юм.

Голландын шигшээ баг ЕАШТ ий урьдчилсан шатны “А” хэсэгт зургаан тоглолтоос 10 оноо авсан амжилтаар Исланд, Чехийн дараа гуравдугаар байрт бичигдэж байгаа юм.

Х.САЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж