2014 оны төсвийн орлого 726.9 тэрбумаар тасарчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

2014 оны төсвийн орлого 726.9 тэрбумаар тасарчээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлээд байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2014 онд төсвийн орлого ямар шалтгаанаас болж, тасарсан талаар тодрууллаа.

Сангийн яамны холбогдох албаны хүний тайлбараар 2014 онд төсвийн орлого 726.9 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Үүнд гурван үндсэн зүйл нөлөөлжээ. Нэгдүгээр дотоод эдийн засаг агшсанаас НДШ-ийн орлого, ААНОАТ буурсан байна. Импортын бууралттай холбоотойгоор импортын ОАТ, суудлын авто машины ОАТ, архи, тамхины ОАТ, нефтийн бүтээгдэхүүний ОАТ, гаалийн албан татвар тус бүр буурсан аж. Гурав дахь шалтгаан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаснаас Ашигт малтмалын татвар, Гаалийн үйлчилгээний хураамж зэрэг буурсан юм байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж