Бүх нийтийн гүйлт болно

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Бүх нийтийн гүйлт болно

Хууль зүй, дотоод хэргийн албан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ХЗДХЯ-аас бүх  нийтийн гүйлт зохион байгуулах гэж байна. Бүх нийтийн гүйлт  энэ сарын 18-ны 09.00 цагт Д.Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Сонирхсон хүн бүр бүртгүүлэн оролцох боломжтой юм байна. Оролцогчид Жанжины талбайгаас  Зайсан дахь Танктай хөшөө хүртэл дөрвөн км замыг туулах аж. Хурд, тэвчээрээрээ манлайлсан эхний 100 оролцогчийг шалгаруулж өргөмжлөл, дурсамж гардуулах бөгөөд 1-р байр 50 мянга, 2-р байр 35 мянга, 3-р байр 25 мянга, 4-15 дугаар байр 10 мянган төгрөгийн шагналтай. Харин ахмадууд болон өсвөр насныханд тусгай шагнал гардуулах гэнэ.

Нийтийн гүйлтэд оролцохыг хүсэгчид Спортын төв ордны  гурван давхарт байрлах Монголын Хөнгөн Атлетикчдын холбоон дээр болох юм байна. Мөн онлайнаар http://www.facebook.com/event.php?eid=103330516426499 холбоосоор бүртгүүлж, дугаараа авах боломжтой  аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж