Грек Европын холбооноос гарч магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Грек Европын холбооноос гарч магадгүй

 

Грект ирэх ням гаригт /VII.5/ болох бүх нийтийн санал асуулга Афиныг Европын холбооноос гарах эсэхийг шийдэх болж байна. Хэрэв Грекийн ард түмэн зээлдүүлэгч нарын саналаас татгалзвал Афин Европын холбоог орхихоос өөр аргагүй болох аж. Германы дэд канцлер Зигмар Габриель хэдэхдээ Грекийн ням гаригийн санал асуулга нь евро бүсэд үлдэх эсэхийг шийдэх “тийм, үгүй” сонголт гэжээ.

 

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ард түмэн “үгүй” гэсэн сонголт хийснээр засгийн газар шинээр яриа хэлцлийг эхлүүлэх боломжтой гэдгийг сануулсан байна. Харин грекчүүд “тийм” гэсэн сонголтыг хийвэл ерөнхий сайд Алексис Ципрас огцрох тухайгаа цухас дурьджээ. Тэрээр грекчүүд үүрд хэмнэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хүсвэл бид толгойгоо өргөх аргагүй болно гэсэн байна.

 

Грек болон зээлдүүлэгч нарын хоорондох яриа хэлцэл бүтэлгүйтсэнээр Афины банкууд хаалгаа барьж, даваа гаригт /VI.29/ олон улсын хувьцааны ханш унасан. Мөн Европын төв банк (ECB) Грект үзүүлж буй яаралтай мөнгөн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзжээ. Үүний дараа Грек банкуудын үйл ажиллагааг ирэх долдугаар сарын 6-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан юм. Грект банкууд хаалттай байх үеэр нийтийн тээврийн хэрэгсэл үнэгүй үйлчлэхийг засгийн газраас мэдээлжээ.

 

Өмнө нь Европын комиссын дарга Жан Клод Юнкер “Грек хувиа хичээж, урвасан мэт санагдаж байна” хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ Грекийн ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт Жан Клод Юнкертэй Афины санал асуулга хүртэл тусламжийн мөнгийг нэмэгдүүлэхийг гуйсан аж. Грек улс өнөөдөр /VI.30/ Олон улсын валютын санд 1.6 тэрбум еврог төлөх ёстой юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж