Ерөнхий сайд Их Британийг зорилоо

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Их Британийг зорилоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айчлал хийхээр мордлоо.

Түүний айлчлал зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-ны хооронд болох юм.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд АНУ-д ажлын айлчлал хийсэн билээ.

Тэрээр Лондонгийн Хөрөнгийн биржийн долдугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдынбизнес уулзалтад оролцох аж.

Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлэх юм байна. Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийх юм.

Мөн CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн Радиод ярилцлага өгөх аж.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж