Стросс-Каны хэргийн шүүх хурал энэ даваа гаригт эхэлсэн юм. Мөрдөн байцаалтын дагуу Стросс-Кан 2011 оны тавдугаар 14-нд Sofitel буудлын өрөөндөө үйлчлэгч эмэгтэйд халдан түүнийг хүчээр ораль секс хийлгэхэд хүргэсэн. Тэр өдрөө Парис нисэх гэж байхад нь цагдаагийнхан онгоцноос буулган баривчилсан юм.
Стросс-Каныг гэм буруугүй гэж сэжигтний өмгөөлөгч Бенжамин Брафман мэдэгдэж байлаа. Баривчлагдсаныхаа дараа тэрээр энэ дуулианаас болон сангийн удирдлагаас огцорж, шоронд хоригдож байгаад нэг сая ам.долларын барьцаатайгаар суллагдан гэрийн хорионд байгаа юм.
Стросс-Кан ДНК-ийн шинжилгээ өгөхийг зөвшөөрсөн. Ингэснээр эмэгтэйтэй ойр байсан эсэхийг батлах ёстой. Тавдугаар сарын сүүлчээр Стросс-Каны ДНК-ийг үйлчлэгч эмэгтэй хувцаснаас оллоо гэсэн мэдээ гараад дараа нь үгүйсгэгдсэн юм. The New York Post сонинд өгүүлснээр Стросс-Каны өмгөөлөгч нар мөрдөн байцаалтын явцад гаргасан зөрчлийн талаар шүүхэд ярихаар бэлтгэж байгаа гэнэ. Шүүх хурлын өмнө шүүхийн байрны орчим буудлын 100 гаруй үйлчлэгч эмэгтэй жагсаал хийн ажлын байранд хүчирхийлэл явагдаж буйг эсэргүүцжээ. Стросс-Каны шүүх хурал дахин энэ сарын 18-нд болно.