Завхан аймагт “ангио” хагалгаа хийдэг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Завхан аймагт “ангио” хагалгаа хийдэг боллоо

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ сарын 4-нд судсан дотор мэс ажилбар хийдэг тоног төхөөрөмжтэй боллоо. Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Медмакс ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу энэ өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт элэгний хавдар бөглөх, венийн судасны бөглөрлийг оношлох, ходоодны хавдрыг оношлох судсан доторх мэс заслууд дэлхийд нийцсэн жишгээр амжилттай хийгджээ. Энэхүү хагалгааны дүрс хугацааны 1:1 хэмжээсээр Улаанбаатар хот TV5 телевиз рүү онлайнаар шууд дамжуулж хагалгааны бэлтгэл ажил болоод явцтай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор, ЭМЯ-ны газрын дарга Д.Жаргалсайхан нар танилцжээ. 1997 онд Японд үйлдвэрлэгдэж 2008 онд Монгол улсад нийлүүлэгдсэн аналог системийн дүрс оношлогооны аппаратыг Медмакс компанийн ерөнхий захирал, доктор Д.Баярын удирдлаган дор бүрэн дижитал системд шилжүүлэн шинэчлэн зохион бүтээжээ. Тус аппаратаар 100 гаруй төрлийн ангио хагалгаа хийх бүрэн боломжтойн дээр нийт гурван дэлгэц дээр хагалгааны явц дахь өвчтөний биеийн ерөнхий байдал, хагалгааны явц түүний өмнөх дүрсүүдийг харж, хянах мөн шаардлагатай хэсэг, явцын зургийг өнгөтөөр шууд хэвлэх боломжтой юм байна.

А.Зул    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж