Чингисийн хөшөөг Өндөр довд байрлуулна

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Чингисийн хөшөөг Өндөр довд байрлуулна

Оросын уран барималч Даши Намдаковын урласан Чингис хааны баримлыг Англи улсаас Монгол руу авчирч байгаа билээ. “Ажнай”-гаар овоглогддог Д.Бат-Эрдэнэ гишүүний худалдаж авсан гэх эл хөшөөг хаана байрлуулах вэ гэсэн маргаан олон нийтийн дунд үүсээд байгаа юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ талаар “Гадаад дотоодын олон хүн үзэж, сонирхох, хотын өнгө жавхааг тодотгох ач холбогдолтой гэж үзэж, Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа” гэснээс болж Сүхбаатарын хөшөөг буулгаж, Чингисийн хөшөөг байрлуулах нь гэсэн эсэргүүцэл, шүүмжлэл ч гарах болсон. Тэгвэл удахгүй ирэх Чингис хааны баримлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байрлах Өндөр дов хэмээн газар байрлуулахаар болсон байна. Учир нь тус баримлыг дагаж дагалдах олон баримал, хөшөөнүүд ирэх учраас Чингисийн талбайд том оврын ийм баримал байрлуулах боломжгүй аж.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж