Телевизүүд наадмаар хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Телевизүүд наадмаар хамтран ажиллана

Үндэсний их баяр наадмаар телевизүүд хамтран, шууд нэвтрүүлгийн нэг багтай ажиллахаар болжээ. Энэ талаар өнөөдөр телевизийн удирдлагууд мэдээлэв.

Жил бүрийн наадмаар олон телевизийн камер талбайд гарч наадамчин олонд саад болдог талаар гомдол ирэх болжээ. Тиймээс Монголын телевизүүдийн холбооноос энэ жил 15 телевизийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж наадам дамжуулахаар болсон байна.

Үзэгчдийн хувьд бүх телевизээр нэг дүрс гарна гэж ойлгож болохгүй гэдгийг онцоллоо. Шууд нэвтрүүлгийн багийнхан дүрсийг олон талаас нь бичнэ. Ингэхдээ тухайн телевиз аль дүрсийг сонгохоо өөрсдийн сонголтоор шийднэ гэдгийг онцолсон юм. Мөн телевизүүдийн сурвалжлах багийн сэтгүүлчдэд ч талбайд ажиллана. Гол нь наадмын нээлт, хаалт зэрэг албан ёсны арга хэмжээнд телевизүүдийн нэгдсэн баг ажиллана гэдгийг тодотгож байна. Шууд дамжуулалтын нэгдсэн багт Eagle, SBN, TV5, TV9, MN25, TM, Cтар, Шинэ дэлхий, Эх орон, TV8, UBS, ETV, Монгол HD зэрэг телевизүүд ажиллахаар болжээ.

Ер нь олон улсын чанартай тэмцээн, наадмыг телевизүүд ийм байдлаар сурвалжилдаг аж. Тиймээс энэ жилийн наадмын дамжуулалт эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай болно хэмээн телевизийн удирдлагууд үзэж байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж