Ахмад циркчид төрд хандав

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Ахмад циркчид төрд хандав

Энэ сарын 23-нд Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах хуучин циркийн барилга буюу одоогийн Циркийн сургуульд гал гарсантай холбоотойгоор Монголын циркийн ахмадын хороо, циркийн ажилчид хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв. Тэд хэлэхдээ “Циркийн жүжигчид тоглолт бэлтгэл хийх байргүй болсныг төр засгийн удирдлагуудад хүргэх хэрэгтэй байна. Циркийн энэхүү байрыг маш яаралтай засч сэлбэж, үйл ажиллагааг нь хэвийн болгох шаардлагатай байна. 1940-өөд оноос үйл ажиллагаагаа явуулж байсан энэ сургуулиас дэлхийд алдартай бүхий л уран бүтээлчид төрж гардаг байсан. Одоо циркийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Циркийн урлаг монгол улсад хэрэгтэй гэж үзэж байгаа бол бидэнд бэлтгэл сургуулилтаа хийх орон байрыг бэлтгэж өгөх хэрэгтэй. Хөгжим бүжгийн коллежид бэлтгэл хийж эхэлсэн гэдэг мэдээлэл худлаа. Үлдсэн түүхэн баримт, зураг хөргөө гаргаж хөгжим бүжгийн коллеж рүү зөөсөн асуудал байгаа. Зүгээр нэг заал биш, тусгай төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл, тоноглол бүхий тусгай байр хэрэгтэй байна" гэлээ.

Б.ЗУЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж