Тайваний шоу зохион байгуулагчдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Тайваний шоу зохион байгуулагчдыг баривчилжээ

 

Тайваний Шинэ Тайпей хотын “Formosa Fun Coast” усан паркад өнгөрсөн бямба гаригт /VI.27/ болсон шоуны үеэр гал гарснаас 524 хүн гэмтэж түлэгдсэн юм. Энэ хэрэгт Тайваний албаныхан "Color Play Asia" шоуг зохион байгуулагчдыг баривчилсан байна.

 

Хохирогчдын дундаас 202 хүн биеийн ихэнхи хэсэг түлэгдсэн хүнд гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдсэн аж. Шоуг үзэхээр 18-30 насны 1000 гаруй хүн цугласан байжээ. Гэмтэж түлэгдсэн хүмүүсийн дунд Хятадын долоо, өөр гадны орны зургаан иргэн байгаа гэнэ.

 

Шоунд ашигласан өнгөт нунтаг нь гэрлийн туяанд хэт халснаас эсвэл тоног хэрэгслээс оч үсэрснээс гал авалцсан байж магадгүй гэж үзжээ.  Гал сөнөөгчид усан паркад гарсан галыг түргэн унтраасан юм.

 

Энэтхэгийн өнгөний баяраас санаа авсан "Color Play Asia"  шоуг Тайваньд 2013 оноос зохион байгуулж эхэлжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж