Elecronic Entertainment Expo эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.06.07-нд нийтлэгдсэн

Elecronic Entertainment Expo эхэллээ

Жил бүр уламжлал болгон зохиогддог Elecronic Entertainment Expo өнөөдөр Лос-Анжелосын Convention center-т эхэллээ. Энэ
шоу үзэсгэлэнг жил бүр дэлхийн 90-ээд орноос 40-50 мянга хүмүүс ирж
үздэг. Мөн энэ үеэр electronic-ын ертөнцийн салбар бүрийн томоохон
үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ төсөл, гайхалтай бүтээлүүдийг сурталчлан
танилцуулдаг тул орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхагч шинэ зууны техник
технологийн сонинг алдалгүй сонсохыг хүсэгч хэн бүхний анхааран саатдаг
шоу үзэсгэлэн юм. Мэдээж хэрэг видео тоглоомын консол үйлдвэрлэгч болон
тоглоом хөгжүүлэгч томоохон акулууд цоо шинэ техник технологиудаа болон
ойрын хугацаанд зарлаж бүтээгдэж байгаа шинэ тоглоомын төслүүдээсээ
танилцуулан өрсөлддөг. Тиймээс ойрын үед төдийлөн сенсаац шуугиан
дэгдэхгүй байгаа видео тоглоомын ертөнцийн гол сенсаацууд энд зарлагдах
болно. Ингээд өнгөрсөн жилийн шоуны үеэр олны анхаарлыг ихээхэн татаж
байсан зүйлсийн талаар мэдээлэл дахин хүргэе.

Тоглоомын
консол үйлдвэрлэгч Microsoft, Nintendo,Sony болон тоглоом хөгжүүлэгч
EA,Ubisoft нар өнгөрсөн жилийн гол дуулианыг Convention center-т тарьж
байсан.

Microsoft-ын хувьд өөрийн үндсэн консол болох
Xbox360-даа зориулж олон шинэ зүйлс сонирхуулсан билээ. Xbox360-ын шинэ
хувилбар slim-ийг энэ үеэр л анх олны хүртээл болгож байсан бөгөөд энэ
хувилбар өмнөх хувилбараасаа бага овортой, халат багатай 45  нанометрийн
CPU-тэй, Wi-Fi-тай, 250 GB-ын хардтай зэрэг олон давуу талтай болсныг
өдгөө бид мэддэг болсон. Мөн Microsoft-ын танилцуулсан өөр томоохон
surprise Kinect байлаа. Ямар ч удирдах хэрэгсэл буюу controller
ашиглахгүйгээр тоглоно гэдэг бидний санаанд тэр буудаггүй л байсан.
Харин техникийн жинхэнэ дэвшил Kinect юм гэдгийг Microsoft өнгөрсөн жил
ийнхүү хүн төрөлхтөнд танилцуулж байлаа.

Kinect нь тоглогчийн
хөдөлгөөнийг мэдрэх үүрэгтэй өндөр нарийвчлалтай камертай бөгөөд тухайн
камераар ирж байгаа өгөгдлийг боловсруулж Xbox360-д дамжуулна.Үүнийг
хэрэглэхийн тулд танд зөвхөн Xbox360 байхад л хангалттай юм. Шинэ,хуучин
бүх Xbox360 энэхүү технологийг дэмжинэ.  Та Xbox360-даа Kinect-ыг
холбосон бол таны хэлсэн тушаалыг ойлгож ,гүйцэтгэх дуу хоолой таних
систем ажиллаж эхлэнэ.  Мөн Kinect-ыг дэмжиж ажиллах тоглоомууд эхнээсээ
хөгжүүлэгдэн худалдаанд гарч эхэлсэн билээ. Kinect
Sports, Kinect Adventures, Kinect Joy Ride, Dance Central, Your Shape
Fitness Evolved бас Kinectimals.Хамгийн сонирхол татаж байгаа нь
Kinectimals юм.Энэ нь виртуаль амьтан бөгөөд та болон таны хүүхэд тухайн
амьтантай шууд хөдөлгөөнөөрөө харьцаж ярьж болно.Тухайн виртуаль амьтад
нь тодорхой хэмжээний хиймэл оюун ухаантай бөгөөд таны хэлсэн үгэнд
өөрийн үйлдлээр хариу үзүүлнэ.Хиймэл оюун бол компьютерийн шинжлэх
ухааны томоохон,бас хүнд салбаруудын нэг юм.Үүнийг Microsoft тоглоомонд
оруулж өгснөөр өөрсдийн түвшнээ ямархуу гэдгээ өнгөрсөн жилийн E3-ын
үеэр баталж чадсан юм. Мөн үүнээс гадна  шоуны үеэр алдарт Halo-ын шинэ
хувилбар танилцуулагдсан юм.Өмнөх ангиудтайгаа холбогдсон түүхтэй,
тоглолт нь хуучны Halo-гийн хэв маягийг хадгалсан. Дөрвөн хүн хамтарч
даалгавар биелүүлэх боломжтой, олон тоглогчийн горимд олон зүйлс
нэмэгдсэн зэргийг бид энэ үеэр мэдэж авсан.  

Шинэ
үеийн консолын зах зээлд өөрийн Nintendo Wii консол болон алганы консол
Nintendo DS-ээрээ байр сууриа олоод байгаа Nintendo корпорацийн
танилцуулах арга хэмжээ  энэхүү үзэсгэлэн шоуг үргэлж чимж байдаг. Тэд
бахархалтайгаар өөрийн Wii консолио 70 сая ширхэг,алганы консол DS-ээ
128 сая ширхэг зарагдсаныг зарлаж байлаа.

Шинэ Legend of Zelda–ын
танилцуулга болон demo тоглолтоор арга хэмжээ эхэлсэн бөгөөд алдарт
Mario болон Zelda-гийн цувралыг хөгжүүлэгч Шигерү Мияамото өөрийн биеэр
гарч ирж тоглоомыг танилцуулсан.

Мөн томоохон тоглоом
хөгжүүлэгчдийн нэг болох Ubisoft нь Nintendo Wii-д зориулж Just Dance
тоглоомныхоо 2 дахь цувралаа гаргахаа танилцуулсан. Энэ тоглоомыг
тоглохдоо тоглогч алсын удирдлагаар тоглоомоо удирдангаа өөрөө дагаж
бүжиглэх юм. Шинэ ангид найм хүртэлх тоглогч нэгэн зэрэг тоглох
боломжтой.

Өнгөрсөн
жилийн шоуны үеэр Nintendo-гоос хүмүүсийг алмайруулж чадсан зүйл бол
гурван хэмжээст алганы консол байсан. “Гурван хэмжээст график хаа сайгүй
нэвтэрч, хүмүүс гурван хэмжээст кино үзэхдээ нүдний шил зүүдэг, мөн
гурван хэмжээсээр хийгдсэн тоглоомууд ч гарсан. Гэвч тэдгээр гурван
хэмжээст үзвэрийг хүлээж авахад нүдний шил зайлшгүй шаардлагатай байдаг
байсан. Тэгвэл бид хамгийн анхны бодит 3 хэмжээсээр тоглох алганы консол
хийсэн бөгөөд түүнийг хүлээж авахын тулд ямарч нүдний шил хэрэггүй”
хэмээн Nintendo-гийн ерөнхийлөгч Сатору Ивата мэдэгдсэн  нь үнэхээр
сюрприз болж байлаа.

Энэхүү бидний өнгөрсөн жилээс хойш сайн
мэддэг болсон консолын үндсэн хэлбэр нь Nintendo Ds-тэй төстэй ба харин
дээд дэлгэц нь 3.5 инч өргөн дэлгэцтэй бөгөөд доод дэлгэц нь мэдрэгчтэй
бөгөөд мөн гурван хэмжээст камертай анхны консол болж байсан. Одоо ч
дахин давтагдаагүй хэвээр. Гурван хэмжээсээр авсан фото зураг болон
бодит гурван хэмжээст кинонуудыг  шууд үзэж болох бөгөөд Nintendo
Холливуудын томоохон кино компаниуд  болох Dreamworks,Warner
Bros,Disney-тай хамтарч ажиллах болсноо энэ үеэр зарласан.
Ер нь
өнгөрсөн жилийн шоуны гол мэдээлэл гурван хэмжээстэй холбоотой байсан
гэж хэлж болно. Sony-гоос ч мөн энэ төрөлд сонирхолтой мэдээлэл,
танилцуулга хийж байлаа. Тэд зах зээл дээр Sony Bravia-гийн бодит гурван
хэмжээст телевизүүд амжилттай зарагдаж байгаа бөгөөд 35 сая бодит 3
хэмжээст тоглоом дэмжих Playstation 3 үйлдвэрлэгдээд байгааг дурдсан.
Бүхэлдээ 3 хэмжээсээр амьсгалсан Playstation Move-тэй Sony-гийн
танилцуулга гайхамшигтай байсан билээ.

Мөн
томоохон тоглоом хөгжүүлэгч компаниуд ч өөрсдийн шинэ шинэ төслөө
хүмүүст танилцуулсан юм. EA-аас шинэ Medal Of Honor-ыг хөгжүүлж байгаа
талаар зарлалаа.

 Ubisoft-оос Assassin"s Creed: Brotherhood
хэмээх гайхамшгийг гаргах төслийнхөө талаар танилцуулсан бөгөөд энэ нь
саяхан нээлтээ хийсэн юм. Мөн энэ үеэр Need for Speed эргэн ирлээ. 
Өнгөрсөн 2010 оны энэхүү Е3 шоу үзэсгэлэнгийн үеэр нийт 816 видео
тоглоом танилцуулагдсан бөгөөд ерөнхийдөө бол Sony,Microsoft нь чөлөөт
тоглолтыг бий болгох, хэдэн жилийн өмнө Nintendo Wii-д алдсан зах зээлээ
нөхөх гэсэн оролдлого хийж байгааг харуулсан.  Гэвч зах зээлд шинэлэг
технологи бий болгож шинийг санаачилж байдаг Nintendo бас л түрүүлээд
анхны бодит 3 хэмжээст үзүүлэн үзэх боломжтой алганы консол гаргаснаар
шоуны оргил болж чадсан.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж