Далай лам Английн хөгжмийн наадамд оролцжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Далай лам Английн хөгжмийн наадамд оролцжээ

Англид жил бүр зохиогддог Гластонбери хөгжмийн наадамд бурхны шашины тэргүүн Далай лам оролцжээ. Далай лам рок хөгжмийн наадмын тайзнаас аз жаргалын талаар сургааль, номлол айлдсан байна. Тэрээр дэлхийн хаа сайгүй өрнөж буй зөрчил мөргөлдөөн, террорист халдлагад санаа зовниж буйгаа илэрхийлэн “Хүн хүнээ хөнөөнө гэдэг хамгийн муу нүгэл” гэдгийг зааж сургасан байна.

Харин Хятадын албаныхан Далай ламыг Гластонбери хөгжмийн наадамд урьсныг хүчтэй шүүмжилжээ.

Далай лам өнгөрсөн бямба гаригт /VI.27/ Лондон хотноо хүрэлцэн ирсэн аж.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж