Харвардын их сургуулийн зочид Монголын бизнес мэдээллийн санд зочлов

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

Харвардын их сургуулийн зочид Монголын бизнес мэдээллийн санд зочлов

Харвардын Их Сургуулийн дэргэдэх Харвард Бизнесийн сургууль, Жон Кеннедийн нэрэмжит Харвардын төрийн удирдлагын сургууль, Харвардын боловсролын сургууль зэрэг салбар сургуулиудыг 2015 онд төгсөж буй 16 орны улс төр, батлан хамгаалах, засгийн газар, эрүүл мэнд, боловсрол, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, урлагийн салбарт ажиллаж байсан туршлагатай 33 манлайлагч залуус хүрэлцэн ирж Улаанбаатар хотод "Азийн Манлайллын чуулган 2015" арга хэмжээг Глобал Менежерүүдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Эдгээр төлөөлөгчид Эксекютив Экселенс Олон улсын Бизнесийн төв www.eeibcmongolia.com дэхь Монголын Бизнес Мэдээллийн сангийн www.mongolianbusinessdatabase.com оффист зочиллоо. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн банкны суурин төлөөлөгч асан Саха Мияанатан, Монголын Бизнесийн Зөвлөлийн захирал Жим Дуаэр, Монголын Бизнес Мэдээллийн сангийн тэргүүн И.Сэр Од нар оролцож Монгол орны эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин нөхцөл байдлын талаар зочдод мэдээлэл өгч харилцан ярилцсан юм.

Харвардын Их Сургуулийн зочдын багыг тэргүүлж яваа Самуэл Хунгсу – "Харвардын төгсөх оюутнууд жил бүр Азийн орнуудаар аялж тэдгээр орнуудын манлайллын үзэл баримтлал, туршлагыг судалдаг бөгөөд энэ жил анх удаа Монголд бүрэн бүрэлдэхүүнээрээ зочилж байна. Мөн бид зөвхөн судлаад зогсохгүй Харвардын их сургуулийн сургалтын систем туршлагыг очиж байгаа орнуудын залуустай хуваалцдаг билээ. Биднийг эелдэг дотно хүлээн авсан Монголын Бизнес Мэдээллийн сан, Эксекютив Экселленс олон улсын бизнес мэдээллийн төвд талархлаа илэрхийлье" гэлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж