Зургадугаар сарын 26-ны өдөр УИХ-ын дарга З. Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн захирамж гаргажээ. Захирамжийн дагуу 2015 оны хаврын чуулганы ээлжит хугацааг долдугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заасан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хаврын чуулганаар 33 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч өнөөдрйин байдлаар гурван хууль баталж, 21 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа юм байна.
О.САР